"Приус"-т ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгохыг дэмжив

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 31-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.

Өнөөдөр энэ хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон юм. Энэ заалтыг тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн.

Өмнө нь онцгой албан татвар огт төлдөггүй байсан эдгээр автомашинд шинэ хуулиар насжилтаас нь хамаарч 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдуулж байна.

Импортын барааг аль боомтоос ачихад ямар хугацаанд Монголд авчирдаг талаарх судалгаа бий. Яагаад Гаалийн ерөнхий газар энэ судалгааг ашиглаагүй юм бэ?

Гэвч манай улсад хамгийн их эрэлттэй хос тэжээлт буюу “Приус” машины хэрэглэгч, борлуулагчдад дээрх заалт ихээхэн хүндрэл учруулсан талаар иргэд, аж ахуйн нэгжүүд гомдол, шүүмжлэл ирүүлжээ.

Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авсан талуудын дунд үл ойлголцол үүсэн, гаалиас хугацаандаа автомашинаа авч чадалгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүссэн байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр батлаад удаагүй хуульд дахин гар хүрч байгаа нь УИХ-ын нэр хүндэд халтай. Импортын барааг аль боомтоос ачихад ямар хугацаанд Монголд авчирдаг талаарх нарийн тооцоо, судалгаа бий шүү дээ. Гэтэл яагаад Гаалийн ерөнхий газар энэ судалгааг ашиглаагүй юм бэ гэж асуулаа. Гаалийн ерөнхий газрын газрын Татварын орлогын газрын дарга н.Эрдэнэчимэг “Аль боомтоос ачсанаас хамааран импортын барааг газраар тээвэрлэхэд 32-45 хоногийн хугацаанд Монголд авчирдаг” гэж хариулав.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүн хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр

  • Хос тэжээлт,
  • Цахилгаан хөдөлгүүрт,
  • Хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг буцаан олгохоор боллоо.

Хэрэв эдгээр автомашины шинээр тогтоосон онцгой албан татварыг төлсөн ч машинаа борлуулаагүй бол тухайн ААН-д татварыг эргүүлэн олгоно. Худалдан борлуулсан бол худалдан авсан талд татварыг буцаан олгохоор боллоо. Дээрх заасан хугацаанд хилээр авто машинаа нэвтрүүлсэн ч татвар төлөөгүй байсан бол төлөхгүй. Хуулийн төслийг энэ сарын 9-нөөс буюу баасан гарагаас эхлэн дагаж мөрдөнө.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар импортын авто машины тоо эрс өсчээ. Өнгөрсөн сарын 29-ний байдлаар хос тэжээлт 320 орчим автомашиныг гаалийн бүрдүүлэлт хийхээр импортлон оруулж ирээд байгаа аж. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байгаа юм байна.

Автомашины насжилт Цилиндрийн багтаамж (см куб) Одоо төлж буй татвар (мянган төгрөг) Шинэ татвар (мянган төгрөг) Приус гэх мэт хос тэжээлт авто машины татвар (мянган төгрөг)
0-3 жил 1500 см куб хүртэл 725 750 375
1501-2500 2 175 2300 1 150
2501-3500 2900 3050 1525
3501-4500 6525 6850 3425
4501 ба түүнээс дээш 10 150 14 210 7 105
4-6 жил 1500 см куб хүртэл 1400 1600 800
1501-2500 2900 3200 1600
2501-3500 3625 4000 2000
3501-4500 7 250 8000 4000
4501 ба түүнээс дээш 10 875 27 200 13 600
7-9 жил 1500 см куб хүртэл 2900 3350 1675
1501-2500 4 350 5000 2500
2501-3500 5800 6700 3350
3501-4500 9425 10 850 5425
4501 ба түүнээс дээш 13 050 39 150 19 575
10-аас дээш жил 1500 см куб хүртэл 8700 10 000 5000
1501-2500 10150 11 700 5850
2501-3500 11 600 13 350 6675
3501-4500 15 225 17500 8750
4501 ба түүнээс дээш 18 850 65975 32987.5

Энэ бол дөрөвдүгээр сард УИХ-аас баталсан, Онцгой албан татварын хувь хэмжээ. Харин Засгийн газар шинэ журам батлан дээрх хувь хэмжээнд өөрчлөлт оруулах эрхийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос олголоо.

Хэрэв УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаанаар энэ төслийг баталвал дээрх тоонууд өөрчлөгдөж болзошгүй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Өчигдөр 08 цаг 40 мин