Дахиад л халдлага. Манчестер, Лондон, одоо Парис

Өчигдөр алх, хоёр хутга барьсан алжир үндэстэн хотын яг төвд, Парисын дарь эхийн сүмийн дэргэд цагдаад халджээ.
Энэ халдлага олон зуун жуулчны нүдний өмнөболсон байна.Алдарт Нотр-Дам де Пари-гийн дэргэд дотогш хэн орж байгааг байнга шалгадаг аж.Яг энэ агшинд цагдаа руу нэг эрэгтэй дайрсан байна.22 настай цагдаа хүзүү хавьдаа шархадсан ч, амь насанднь аюулгүй ажээ. Түүний нөхдүүд нь нөгөө этгээд рүү буудаж, хөлийг нь шархдуулсан байна. Тэр мэдүүлэг өгч байгаа аж. Энэ нь нөгөө л “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой гэдэг нь даруй тодорхой болж байна.
Халдлага үйлдсэн этгээд нь 40 орчим насны хүн бөгөөд Алжир улсаас оюутны визээр иржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ