СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд түлэгдэж нас барах тохиолдол маш их байна

Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр бага насны хүүхэд түлэгдэж ирж, шархаа даахгүй нас барж байгаа тохиолдол маш их байгаа талаар бидэнд мэдээллэв. Учир нь хичээл сургууль амарч хүүхэд багачууд гэртээ хараа хяналтгүй байгаа болон эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн түлэгдсэн тохиолдол ихэссэн байна. Мэргэжлийн эмч нарын гаргасан судалгаагаар түлэгдэн ирж буй хүүхдүүдийн 98% нь гэртээ түлэгдсэн байдаг аж. Цэцэрлэг сургууль амарснаас хойш насны хүүхэд түлэгдэж, нас барах тохиолдол эрс ихэсчээ. Түүнчлэн ГССҮТ-д түлэнхийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгдсэн байна.
Иймд эцэг эх болон асран хамгаалагч та бүхнийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, түлэгдсэн тохиолдолд дур мэдэн эмчийн зааваргүй түлэгдсэн шархан дээр давс, сахар, нойтон алчиур, саван гэх зүйлүүдийг тавихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ