Торгуулийн хуудас QR кодтой боллоо

Гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой болсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбартөлөгдөх юм.
-ТОРГУУЛЬ ТӨЛӨХ ЗААВАР-
1.Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар
2.QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд
3.Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно
4.Төлбөр төлөх гэсэн дээр дархад
5.Нэвтрэх нэр болон Нууц үг асууна.Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ.
6.Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ