120 удаагийн хулгай, дээрмийн үйлдэлтэй хүүхдүүдийг саатуулжээ

Өнгөрсөн мягмар гаригт Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу 32-ын автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-рхороонд суух 12 настай эрэгтэй Т , Э нарын Trend маркын гар утас болон өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүргийн 12 хороонд суух 14 настай эрэгтэй О, Сонгинохайрхан дүүргийн 24 хороонд суух 16 настай эрэгтэй Т нар бүлэглэн дээрэмджээ.

Тус хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгахад дээрмийн хэрэг үйлдсэн 14 болон 16 настай хоёр хүүхэд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт дээрэм, хулгайн нийт 120 үйлдэлтэй болох нь тогтоогдсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ