29-р сургуулийн хашаанд барьсан барилгыг буулгажээ

hashaa

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барилга бариулахаар газар олгосон байсан билээ. Улмаар тус сургуулийн багш сурагчид хүчтэй эсэргүүцсэнээр Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон юм. Харин өнөөдөр тухайн барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж, газрыг бүрэн чөлөөлжээ. Улмаар газрыг сургуулийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ