Ираны нийслэлд террорын ажиллагаа үйлдэв

Зургаадугаар сарын 7-ны лхагва гарагт Тегеран хотод террорын ажиллагаа үйлдсэний улмаас 13 хүн амь үрэгджээ.Ираны ДХЯ-ны орлогч сайд Мохаммад Хоссейн Золфагаригийн хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна. 43 хүн шархадсаныг орлогч сайдбас дурджээ.
Лхагва гарагийн өглөө хэдэн хүн Ираны парламентын ордонд буудсан байна. Тэдний нэг нь байшингаас гарч, гудамжинд явж байсан хүмүүсийг буудсаныг бас мэдээлжээ.
Барагцаалвал мөн тэр үед хоёр эрэгтэй, нэг эмэгтэйаятолла Рухолла Хомейнигийн мавзолейд буудаж, бас нэг эмэгтэй биедээ нуусан тэсрэх төхөөргийг дэлбэлсэн байна.
Халдлага үйлдэгсэдийн нэг нь эрх баригчдад баригдахгүй гэхдээ цианидхэрэглэн хордож, бас нэг эрэгтэйг хүчнийхэн устгажээ. Мавзолейд буудсан нэг эмэгтэйг саатуулсан байна.
“Исламын улс” бүлэглэл халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээгээд,тус оронддахин террорын ажиллагаа үйлдэнэ гэж мэдэгджээ.
Хотын байдал хэвийн байна. Гэсэн ч, энэ хэрэг явдал Ираны хувьд цочирдуулсан хэрэг болжээ. Учир нь үүнээс өмнө Тегеран хотод террорын ажиллагаа болж байгаагүй бөгөөд Ирак, Турк, Пакистаны хилийн ойролцоо л террористуудхэсэг бусаг өдөөн хатгалга үйлдэж байсан байна.Харин сүүлийн үед Ираны нийслэлд ийм хэрэг явдал болж байгаагүй ажээ.
Халдлагад Саудын Арави холбогдолтой гэж Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусаасмэдэгдсэн байна. “Террористуудыг дэмждэг улсуудын тэргүүн нартай америкийн ерөнхийлөгч Дональд Трампыгуулзсанаас хойш ердөө долоо хоногийн дараа энэ террорын ажиллагаа үйлдсэнийг” Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ