СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хямд үнэтэй автомашин зарна хэмээн иргэдийг залилах болжээ

Сүүлийн үед иргэдийг хямд үнэтэй автомашин, орон сууц зарна гэсэн хуурамч зараар залилан мэхлэх нь ихэсчээ. Тодруулбал, сошиалд хямд үнэтэй автомашин зарна гэх хуурамч зар оруулж, зарын дагуу ярихад “машин Замын-Үүдэд байна, дөнгөж сая хүн авахаар болчихлоо, 9986..... дугаар луу залгаад болиулж чадвал аваарай” гэдэг аж. Улмаар уг дугаар луу утасдахад “би авах гээд урьдчилгаа шилжүүлсэн байгаа, тэр мөнгийг данс руу хийчихвэл би авахаа болилоо” хэмээн мөнгө авдаг аж. Харин зарын эзэн, иргэдийг Замын-Үүдээс ирж машинаа аваарай хэмээгээд хууран мэхэлж сураггүй алга болдог байна. Залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандаж, урьдчилгаа мөнгө авсан дансыг шалгуулахад таксины жолоочид мөнгө төлж түүний дансыг ашигласан байсан нь тогтоогджээ. Түүнчлэн, Замын-Үүд хотод автомашин буухгүй байгаа ба иргэдийг энэ төрлийн залилангийн гэмт хэргээс сэрэмжлэхийг тус аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ