Г.Дэнзэнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Г.Дэнзэнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Тус хуралдаанд илтгэгч шүүгчээр М.Пүрэвсүрэн, прокурор Н.Бадамцэцэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчид оролцож буй юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Г.Дэнзэн өнгөрсөн лхагва гаригт шинэ өмгөөлөгч авсан ч өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийг нь оролцуулаагүй юм байна. Шүүгдэгч Г.Дэнзэнд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 зүйл ангиар зүйлчилж шалган, гэм буруутайд тооцон ял оноосон билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал болж, анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан юм. Мөн шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ