Ослын үеэр "Приус 20" автомашин-д бага насны хүүхдүүд байжээ


" Монгол Улсын хууль эрх зүйг зөрчиж согтуугаар автомашин жолоодон осол гаргаж "Приус 20 " машиныг онхолдуулсан этгээд ийм байдалтай яриа өгч байгаа нь хэтэрхий ухамсаргүй байна" гэх олон нийтийн яриа цахим ертөнцөд хүчтэй тархаж эхэллээ.
Тодруулбал, Өнөөдөр өглөө /2017.06.08/ 05.00 цагийн орчимд СХД-ийн нутаг Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч ... нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius-20 маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас “Приус 20” автомашин онхолдсон байна.
Гэтэл хэргийн газраас осол гаргасан этгээд явганаар зугтаж 09,00 цагийн үед цагдаагийнхан түүнийг гэрээс нь баривчилжээ. Түүний өгч буй мэдүүлэг нь хэтэрхий хээгүй, хэнэггүй байгаа нь даан ч харамсалтай.
2017 он гарснаас хойш 25 хүүхэд ослын улмаас амь нас нь хохирсон харамсалтай мэдээ бий. Тэгвэл түүний мөргөсөн "Приус 20"-д ч мөн адил бага насны хүүхдүүд байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ