Наадмын бэлтгэл ажилтай танилцана

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссынхон маргааш Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь наадмын бэлтгэл ажилтай танилцана.
Наадмын бэлтгэл ажилтай ийнхүүтанилцсанаар тулгамдаж буй асуудал, төсөв хөрөнгийн талаар зохицуулалт хийх юм.
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үеэр иргэдийн амгалан тайван байдлыг хангахаар 86 заалт бүхий хамгаалалтын төлөвлөгөөг холбогдох албаныхан боловсруулан ажиллаж байгаа аж.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөнөөр 1660 машины зогсоол гаргахаар болсон бөгөөд наадамчин олон А-гаас У хүртэлх зэрэглэл бүхий зөвшөөрөл авч, наадмын талбайн ойролцоо машинаа тавих боломжтой аж. Хүй долоон худагт 5100 машины зогсоол гаргасан. Баярын үеэр том оврын 702 автобус иргэдэд үйлчилнэ.Хүй долоон худаг руу Рэйлбус үйлчилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ