Булган аймагт осол гарч, нэг хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас өчигдөр долоон хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний гурав нь хүүхэд байжээ. Улсын болон орон нутгийн чанартай авто замд хоёр зам тээврийн осол гарч, хоёр хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг БХИС-ын баруун туслах замд “Sonata-3” маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуйтай 13 настай Т-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн Булган аймгийн Рашаант сумын нутаг “Үнэгт” гэх газар асфальтан замд “Ist” маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 25 настай Г-н амь нас хохирсонтухай мэдээлэл бүртгэгджээ.

Булган аймагт осол гарч, нэг хүн нас баржээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ