Хүүхэд өдөр бүр өндөг идэж байх хэрэгтэй

Өндөг бол хамгийн эрүүл бус бүтээгдэхүүн хэмээн удаан хугацаагаар үзэж ирсэн, гэтэл өндөг идэх нь эрүүл мэндэд таатай нөлөөлдөгийг сүүлийн жилүүдийн судалгаа харуулж байна. Тийнхүү бас нэг туршилтын дүн түрүүнд нь хийсэн дүгнэлтүүдийг нотлож байна. Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд 6-гаас 9 хүртэл сартай хүүхдүүд оролцжээ. Бяцхан хүүхдүүдэд өдөр бүр өндөг өгч байсан энэ туршилт нэг жил үргэлжилсэн байна. Эдгээр 80 хүүхдийн эрүүл мэнд, биеийн хөгжлийг хоололт нь өөрчлөгдөөгүй хяналтын бүлэгт багтсан 84 хүүхдийн мөн ийм үзүүлэлттэй харьцуулж үзжээ.
Өндөг нь хүүхдийн хэвийн өсөлтөд тус болж байсан нь туршилтын дараа тодорхой болж, харин өдөр бүр өндөг идээгүй хүүхдүүдийн дунд өсөлт 47%-иар хоцорч байсан нь харагдсан байна. Өсөлт саатах нь дэлхий нийтийн хэмжээнд 5 хүртэлх насны 160 сая гаруй хүүхдийг хөндөж буй ноцтой асуудал гэнэ.
Сүүлийн үед өндгийг “төгс бүтээхдэхүүн” гэж олонтоо нэрлэх болж байгаа бөгөөд учир нь өсөлтийн зарим хүчин зүйлд шаардлагатай бүх амин дэм болон докозагексаены хүчил,тархины үйл ажимллагаанд чухал шаардлагатай юугаар ч орлуулашгүй өөхний хүчил өндөгний найрлагад ордог байна.
Өндөгний чухамхүү ямар бүрдэл хэсэг нь өсөлтөд онцгой чухал гэдэг нь хараахан бүрэн тодорхой болоогүй байгаа бөгөөд энэ нь холин байх хэмээн таамаглаж байна. Энэ нь тийм гэдгийг цаашдын судалгаа харуулна гэж судалгааны удирдагч Лора Янотти тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ