Өнөөдөр Бурхан Багшийн Их Дүйчин өдөр

Бурхан Багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр тохиож байна. Энэ өдөр "Сэтгэл ариусахуй" уриатай ёслолын сүрт жагсаал, шашин ёслолын үйл ажиллагаа болно. Сүрт жагсаалд Улаанбаатар хотын бүх сүм хийдийн төлөөлөл, Бурханы шашны ТББ болон сүсэгтэн олныг хамруулах аж.

Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцдаг ажээ. Тиймээс зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийг “Бурхан багшийн их дүйчин өдөр” хэмээн тэмдэглэдэг байна.

Дүйчин өдрийн гол утга нь ард түмэн сэтгэлийн амар амгаланг хурааж, буян хийвэл түмэнтээ арвиждагт оршино. Бурхан багш жилийн 365 хоногоос зөвхөн зуны эхэн сарын шинийн 15-ныг адисласан хэмээн үздэг байна. Тиймээс сүсэгтэн олон бурхандаа тахил өргөж, зул барих, маань мэгзэм унших зэрэг буян хураах учиртай.

Энэ өдөр Гандантэгчэнлин хийдэд иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээдэг. Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэхүү сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцэн хэмээн үздэг ажээ. Мөн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон цагаан хоол идэх, мацаг барих зан үйлийг сахих хэрэгтэй юм байна.

“СЭТГЭЛ АРИУСАХУЙ” СҮРТ ЖАГСААЛЫН ХӨТӨЛБӨР

СОЖИН САХИЛ

05.00-06.00- Гунгаачойлин, Идга чойнзинлин дацан-“Таны буянд даган баясъя” төв

ТАХИЛ ӨРГӨХ

06.00 - 19.00 өдрийн турш Жавзандамба хутагт төв

МАРШРУТ

Гандан-Сүхбаатарын талбай 16.30-18.30- зам чөлөөлөх цаг

  • Гандангаас хөдлөх
  • Түр хөтөлбөр - Номин их дэлгүүрийн өмнө
  • Жагсаал Сүхбаатарын талбайд хүрэх

СЭТГЭЛ АРИУСАХУЙ ТӨВ ТАЛБАЙН АРГА ХЭМЖЭЭ

Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээ

  • 18:00-18.05 Хөтлөгч Нээлт
  • 18:05-18:10 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц үг хэлнэ.
  • 18:10-18:15 НЗДарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлнэ
  • 18:15-18:25 Мандал өргөх ёслол, Монгол уншлага, Гандан хийдийн лам хуврагууд /Итгэл, Ганданлхавжаа, Мандал, Жинлавчогзол/
  • 18:25-18:30 Чингисийн сан
  • 18:30-18:40 Морин хуурын чуулга
  • 18:40-18:45 Уртын дууч Г.Бямбасүрэн -Уяхан замба тивийн наран,
  • 18:45-19:05 Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав- Далай багшийн мэндчилгээ, Бурхан багшийн намтар
  • 19:05-19:15 Дуучин Т. Дэлгэрмөрөн Янжинлхамын дуулал, Наян булаг, УДБЭЧ бүжиг
  • 19:15-19:25 Увертура хамтлаг
  • 19:25-19:30 Жонон Ханчэн гэгээн уриалга, сургааль
  • 19:30-19:40 Дуучин К.Номинжин Бурхан багш,
  • 19:40-20:00 Төрийн Соёрхолт Найруулагч Н. Наранбаатар “Бурхан Багшийн ариун дагшин газар” лекц, илтгэл
  • 20:00-20:20 Д.Нямсамбуу гавж “Сэтгэл ариусахуй” лекц,-Бясалгал Флаш Моб /Зааврын дагуу 20 минут/ Соёмбо хэлбэртэй
  • 20.20-20:25 Дуучин Чингэс
  • 20:25-20:35 Жонон хамтлаг
  • 20:35-20:40 Хаалтын үг Гандантэгчэнлин хийдийн ОНХА лам Ж.Одгарьд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ