Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын ажил эхэллээ

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжихБаянгол дүүрэг, Хорооллын эцсээсГэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсанбайна.

Ажлын хүрээндавтозамын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөдзамын 2 талын хуучин хашлагыгсольж,зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,0.04м суурь, 0.03м өнгө асфальт бетон хучилт хийхээртөлөвлөжээ. Мөн трассын дагууд борооны ус зайлуулах12 шшүүрттагыг өндөрлөх, тэмдэг,тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ