“Бусдын орон зайг хүндэтгэ”

Эрхийнхээ төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн шахалтаар Мадрид хотын түшмэдүүд нийтийн тээвэрт алцайн суухыгэрчүүдэд хориглохоор шийдвэрлэжээ.
Зарим эрэгтэй автобусанд “уур хүрмээр” сууж байдаг талаар Испанийн нийслэлийн оршин суугч эмэгтэйчүүд тээврийн байгууллагын төлөөлөгчдөд олон жил гомдоллож ирсэн байна.
Мадридын улсын тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг хотын тээврийн компани нийтийн тээврээр явж байхдаа хамаг байдгаараа алцайн суухыг эрчүүдэд хориглосонсанамж бичиг гаргасныг хэвлэлд дурдсан байна. Энэ журмыг мөрдөхийг уриалсан мэдээллийн самбаруудыг метроны бүх вагон, автобус болон хотын захын хорооллын галт тэргэнд тавих гэнэ.
Энэ хориг ньэмэгтэй зорчигчдын зүгээс гаргасан олон жилийн, олон тооны гомдолд тээврийн эрх баригчдын өгсөн хариу болж байна. Эрчүүдийн дунд ихэд тархасан алцайн суудаг байрбайдал нь ойр хавийн хүмүүсийн хувийн оронзайгхулгайлжбайгаа хэрэггэж эмэгтэйчүүдхэлж байжээ.Ийм эрэгтэйн хажууд чөлөөтэй суух боломж байдаггүй байна. Харин автобусанд эрчүүдийн ёрдойсон өвдөг нь ялангуяа өглөөний оргил ачааллын үедхаалга руу дөхөж очиходсаад болдог аж.
Аль байдгаараа алцайн суусан хүнийг дүрслэсэн улаан өнгийн зураг вагонд юмуу автобусанд тамхи татахын хориглосон, цэвэрчбайхыг уриалсан мэдээллийн санамж бичгийн хажуудбайх гэнэ.Зургийн дор: “Бусдын орон зайг хүндэтгэ” гэж бичнэ гэдгийг хэвлэлд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ