Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2017 оны 06-р сарын 09-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 30 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 09-ний 20 цагаас 06 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хойд хэсгээрбороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөөнутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөөихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Төв, Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс өмнөөс секундэд 9-14 метр. Бүх нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэмдулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар,14-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 12-нд нутгийн төв хэсгээр, 13-14 нд нутгийн зүүн хагастхалж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ