Дорноговьчууд: Бидэнд итгээрэй, бид эвтэй Ерөнхийлөгчийг сонгоно

Наран ургах зүгээс эхлэн Монгол орноо бүтэн тойрч яваа МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд монгол түмний билигт их хүмүүн Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийн ард иргэдтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “Алсын хараа, холын бодолтой, хүний мөс чанар сайтай, хөдөлмөрч баатарлаг түмний өлгий говь нутгийнхантайгаа уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Эх орны маань дархан хилийн алтан эмжээр, ариун дагшин Дорнын говь нутагт би олон удаа ирсэн. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар Та нартайгаа учран золгож байна. Өнгөрсөн зуунд Монголын соёлын гал голомт болж байсан Дорноговь нутаг эдүгээ ч дорно дахины оюуны эрч хүч, аялал жуулчлалын хүйс төв болон өргөжиж, дэлхийд Монголыг таниулах нэрийн хуудас болж байгаад иргэний хувьд бахархаж байдаг. 108 агуй, Дэлхийн энергийн төв, Шамбалын орон, Үлэг гүрвэлийн чулуужсан ой гээд хол, ойрын зочин гийчний сэтгэлийг соронздон татсан энэ сайхан нутаг бол монгол түмний минь нэгэн бахархал аа” хэмээн онцлоод энэ сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилт, ямар зорилго эрмэлзэл тээж яваа талаараа танилцуулсан юм.
2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д бүрэн итгэж саналаа өгөхдөө улсын эдийн засгийн хямралыг зогсоо, өсөлтийг ханга, хөгжил дэвшлийг авчир гэж үүрэг өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлж, дүнгээ тавиулах ёстой гэж нэр дэвшигч М.Энхболд хэлсэн. Түүнчлэн эв нэгдэл ус, агаар мэт хэрэгтэй байна. Монголчууд эвлэж нэгдэх нь эх орон, ард түмний амин чухал эрх ашиг болсныг онцоллоо.
Дорноговь бол манай улсын хөгжлийн нэгэн тулах цэг болсон аймаг. Дэд бүтэц сайтай, өрнө дорныг холбосон авто болон төмөр замын томоохон зангилаа. Байгалийн баялаг ихтэй. Тиймээс тус аймаг руу чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн босголтуудыг чухалчилж үзэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нэр дэвшигчийн үгийг дорноговьчууд халуун алга ташилтаар мялааж байсан.
Замын-Үүдийн чөлөөт бүс, Нефтийн болон ноос, арьс ширний үйлдвэр барих, Ханги мандалаас Сайншанд хүртэл төмөр зам байгуулах, Цагаан суваргын зэс молибдений төслийг эхлүүлэх гээд зөвхөн аймгийн биш, улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт Дорноговьд хийгдэнэ. Дорноговь аймаг манай аж үйлдвэржилтийн томоохон бүс нутаг болно. Энэ зорилтыг бүрэн дэмжиж ажиллах болно. Цацсан мөнгө, цариг тойрсон маргаанаас хэтрэхгүй байгаа төмөр замын ажлыг байрнаас нь хөдөлгөнө. Төр залуусаа дэмжиж, хүүхдүүдээ монгол дархлаатай иргэн болгон өсгөж бойжуулах зорилтыг хөтөлбөртөө тусгасан. Эхчүүд эмэгтэйчүүдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ асардаг, ядруу зүдрүүгээ тэтгэдэг, өөрөөр хэлбэл төр нь иргэндээ ээлтэй байхын төлөө ажиллана хэмээн нэр дэвшигч М.Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөртөө багтаасан зорилтуудаа бүрэн биелүүлж чадна гэж үзэж буйгаа тус аймгийн ард иргэд илэрхийлж байлаа.
Нэр дэвшигч М.Энхболд эвтэй Монголын төлөө ажиллаж, эвээр нэгтгэсэн Ерөнхийлөгч байна хэмээсэн нь ард иргэдийн чихэнд наалдацтай, амьдралд ойр уриа болсон. Тиймээс дорноговьчууд бид эвийг эрхэмлэсэн төрийн тэргүүнтэй болохын төлөө сонголтоо хийнэ, бид таныг сонгоно, итгээрэй гэлээ.
Эвтэй Монголын төлөө М.Энхболдыг сонгоно
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж, саналаа өгнө. Түүнийг улстөрийн соёл, туршлага, хариуцлага хүлээх чадвартай гэдэг үүднээс дэмжиж байна. Өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ард түмэн Монгол Ардын намд саналаа өгсөн. Энэ саналаа бататгаж Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намд саналаа өгөөрэй гэж ард түмэндээ уриалж байна. Нэг намын бодлогоор улс орон минь хөгжих учиртай. Тиймээс би болон төмөр замчин залуусМиеэгомбын Энхболдод саналаа өгнө.
Таньдаг, мэддэг хүнээ дэмжинэ
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. М.Энхболдыг ард түмэн сайн мэддэг болохоор танигдсан хүнээ л бид сонгоно гэж өөр хоорондоо ярьж суудаг юм. Монгол Улсад боловсролтой, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх олон сайхан ажил хийх Ерөнхийлөгч хэрэгтэй. Энэ хүн улс оронд их зүйл хийж бүтээснийг бид мэднэ. Улс эх орноо хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бүтээлч хүнээ сонгоорой
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдодсаналаа өгнө. “Эвтэй Монгол-Ээлтэй төр” мөрийн хөтөлбөрийнх нь бодлого, үзэл баримтлал нь зөв санагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намын нэр дэвшигчээс илүү өндөр боловсролтой, ур чадвартай, эх оронч, бүтээлч гэж үнэлдэг учир түүнийг дэмжиж байна.
Х.СүрэнМАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ