ӨМНӨГОВИЙН ЗАЛУУС ОЮУНЛАГ СОНГОЛТ ХИЙНЭ
-САНСАРТ НИСЭХИЙН ТУЛД ГАЗАРТ БЭЛТГЭЛ ХИЙДЭГ-
МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан Б.Билэгжаргал анх удаагаа сонгуульд санал өгөх гэж байгаа. “Сонгууль өгнө гэхээр л есдүгээр сарын 1 шиг догдолж байна” гэх энэ охин Өмнөговь аймгийн мянга мянган залуусын төлөөлөл. Тиймээс ч сонгуулиа заавал өгнө, өгөхдөө оюунлаг сонголт хийнэ гэж байлаа. Энэ тухайгаа “Миний сонголт бол Эвтэй Монгол Ээлтэй төрийг уриалж байгаа М.Энхболд ах байх болно. Яагаад гэвэл залуус бид оюун ухаан, эрдэм чадал илүү сайн сайханд хүргэнэ гэдгийг мэднэ. Тийм ч учраас боловсрол мэдлэгтэй оюунлаг сонголт хийнэ. Миний энэ удаагийн сонголт олон олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.
Улаан, цэнхэр батлахын алийг нь ч өвөртлөөгүй Б.Билэгжаргал охин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс боловсролыг нь онцгой анхаарч байгаагаа хэлсэн билээ. Сүүлийн үед зарим нам “Боловсрол яах вэ, сэтгэл л байхад болно” гэх үгийг зориудаар цацаж байгаа учраас боловсрол эзэмшихийн төлөө хичээж байгаа оюутан охин зөрж ч байж болох. Гэхдээ л түүний зөв, боловсрол чухал. Тэр тусмаа Ерөнхийлөгч болох хүнд бол бүр чухал.
Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүнээс хэн нь энэ албанд тохирох боловсролтой, бэлтгэгдсэн хүн бэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад олон сонголт байсан.
Яагаад М.Энхболдыг сонгосон гэхээр түүх хүнийг төрүүлдэг юм байна. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед эвтэй, ноён нуруутай хүн Төрийн тэргүүн болох хэрэгтэй. М.Энхболд бол тийм л хүн. Ноён нуруутай, холч ухаантай, ажлын туршлагатай. Төрийн захиргаа, нутгийн удирдлагын бүх төвшинд ажилласан. Дүүргийн орлогч дарга, нэг сая хүнтэй нийслэлийн Засаг дарга. Бас Шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан ажлаа мэддэг, туршлагатай боловсон хүчин. Мөн хууль тогтоох байгууллагад ч олон жил ажиллаж, одоо УИХ-ын дарга хийж байгаа. Сансарт нисэхийн тулд газарт бэлтгэл хийдэг гэдэг. М.Энхболд дарга бол бэлтгэгдсэн хүн.
Малчин Н.Гүнжидмаа: -Би бол эгэл жирийн малчин, ээж хүн. Малчин гэдэг цаг наргүй, халуунд халж, хүйтэнд хөрдөг ийм л ажил. Гэхдээ бид өвөг дээдсээс минь өвлөж ирсэн энэ уламжлалаа, нүүдэлчдийн соёл иргэншлээ хэвээр нь хадгалах учиртай. Хойч үедээ өвлүүлж үлдээхэд малчдыгаа дэмжсэн бодлого хэрэгтэй.
Тиймээс би энэ удаад монгол ахуйтайгаа ойрхон, малчин бидний амьдралыг мэддэг МАН-ын дарга М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоно. Энэ хүн нэгдүгээрт, монгол ахуйтайгаа ойрхон. Хоёрт, боловсрол мэдлэг, ажлын туршлагаараа нөгөө нэр дэвшигчдээсээ илүү дээр шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ