Соёмбот ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт түймэр гарсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. Энэ тухай дуудлага өчигдөр 10:06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах таван ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж орой 19.00 цагийн үед гал түймрийг цурманд оруулж бүрэн унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ