ШХАБ-ын удирдагчид мэдэгдэл, тунхаглалд гарын үсэг зурав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) орнуудын удирдагчидтеррорын эсрэг тэмцэх тухай мэдэгдэл болон Астанагийн тунхаглалд гарын үсэг зуржээ.Түүнчилэн Энэтхэг, Пакистаныг тус байгууллагад гишүүнээр элсүүлснийгбатласан байна.
Үүнээс гадна, хэвлэлд бичсэнээр, энэбайгууллагад Энэтхэг, Пакистаны статус өөрчлөгдсөн холбогдуулан эдгээр орны төлөх татварын тухай шийдвэрийг дээд хэмжээний уулзалтаас гаргажээ. Түүнчилэн удирдагчид ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон 2016 онд явуулсан тус байгууллагын террорын эсрэг бүс нутгийн бүтцийн илтгэлийг батлажээ.
Интерфакс агентлагийн тодруулснаар, Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ынбүрэн эрхт оролцогч болсон байна.Тус байгууллагын гишүүн улсуудын (Орос, Казахстан, Хятад,Тажикистан, Киргиз, Узбекистан) удирдагчид зохих баримт бичигт гарын үсэг зуржээ.
ШХАБ нь “Шанхайн зургаа” (Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан) болон хилийн районд зэвсэгт хүчнийг харилцан хорогдуулах тухай 1997 оны хэлэлцээрийн үндсэндээр 2001 онд байгуулагдсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ