Богдхан ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Уг газар нь нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газруудын нэг. Аялж буй иргэд гал алдсанаас их хэмжээний гал гарах шалтгаан болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Богдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байна. Татаж байсан тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарж идэх зэргээр гал асаадаг, эцэст нь гал алддагаас болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах болсон тул хориг тавигдсаны дараа ч галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялах ёстойг албаныхан анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ