Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн хойшиллоо

Монголын телевизүүдийн холбооноос яг одоо “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн-2017”-той холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн "Хууль эрх зүй-Шударга ёс" сэдэв дор өнөөдөр 20.00 цагаас Соёлын төв өргөөнд эхлэх байсан юм. Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцох байсан. Гэвч нэр дэвшигч Х.Баттулга энэхүү мэтгэлцээнд оролцохгүй боломжгүй талаар АН-аас мэдээлэл хийсэн юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн хойшиллоо

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул “Энэхүү мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 14 телевизээр шууд дамжуулахаар зэхэн иргэдээс нэр дэвшигчдэд тавих асуултыг хүртэл хүлээн аваад байсан. Харамсалтай нь өнөөдөр 12.00 цагт АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн бага хурал зарлан энэхүү мэтгэлцээнд АН-аас нэр дэвшиж байгаа Х.Баттулга оролцох боломжгүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн. Энэ үеэр О.Магнай дарга Монголын телевизүүдийн холбоо бидэнд долоо хоногийн өмнө энэхүү саналаа өгсөн бол бид мэтгэлцээнд оролцох боломжтой байлаа. Харамсалтай ньөчигдөр бидэнд энэ саналаа илүүлсэн учраас оролцох боломжгшй гэдэг тайлбар хийсэн. Миний хувьд бол телевизүүдийн холбооны энэхүү саналыг АН-ын даргад зургаадугаар сарын 8-ны өдөр явуулсан байгаа. Харин зургаадугаар сарын 9-н буюу өчигдөр Соёлын төв өргөөнд 20.00 цагаас мэтгэлцээн эхэлнэ. Дэмжигчдэд ижил тоотойгоор мандат олгосон учраас та бүхэн 1000 хүний суудалтай Соёлын төв өргөөнд 300 дэмжигчээ 19.00 цагт авчраарай гэдэг Монголын телевизүүдийн холбооноос дэмжигчдэд дүрэм танилцуулна. Харин нэр дэвшигчид 30 минутын өмнө ирнэ үү гэсэн урилгыг өчигдөр явуулсан.Өнөөдөр бид дахин албан бичиг явууллаа. Бид мэтгэлцэхээс татгалзаад байх зүйл байхгүй. Бид албан бичгээ долоо хоногийн өмнө явуулах ёстой гэдэг учраас албан бичгээ бүх намд хүргүүлээд ирлээ. Бид өнөөдрийн өнөөдрийн мэтгэлцээнээ зургаадугаар сарын 17-ны бямба гарагийн 20.00 цаг болгож хойшлуулж байна. Бид ийнхүү саналаа долоо хоногийн өмнө өгч байгаа учраас энэхүү мэтгэлцээний урилгыг АН, МАН, МАХН-ынхан хүлээн авна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв.

Монголын Телевизүүдийн холбоо нэг нэр дэвшигч оролцох боломжгүй гэсэн учраас уг мэтгэлцээнийг ирэх долоо хоногт явуулна гэв. Тэд энэ удаагийн мэтгэлцээн “Хууль эрх зүй шударга ёс” сэдвээр явуулахаар телевизүүд болон иргэдийн төлөөллийг оролцуулахаар хэдийнээбэлтгэлээ базаагаад байснаа дуулгалаа.

Монголын телевизүүдийн холбооны талаар цахим хуудаснаа видео бичлэг хийн “худалдагдсан” гэх мэдээлэл түгээж байгаад тэд үндэслэлгүйгээр ийм мэдээлэл цацаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ