ХСҮТ дээр Энэтхэгийн хавдрын эмч үнэ төлбөргүй үзлэг хийнэ

2017-06-14, 15ний өдрүүдэд 11,00-16,00 цагийн хооронд ХСҮТ дээр Энэтхэг Улсын Jaypee эмнэлэгийн хавдрын эмч Dr.Sandeep Jain, ХСҮТ-ийн эмч нартай үнэ төлбөргүй хамтарсан үзлэг хийж зөвлөгөө өгнө



ХАвдрынИнститут

Dr.SANDEEP K. JAIN туяа эмчилгээ хавдрын төвийн захирал

MD (Туяа эмчилгээ Хавдрын их эмч )

Боловсрол, цол зэрэг:

Dr.Jain нь Чэннай дахь Madras Эрүүл Мэндийн Коллежийг цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын их эмч мэргэжлээр төгссөн. Шинэ Дели хотын Ражив Гандигийн Хавдрын Институдад ерөнхий ординатор эмчээр ажиллаж байсан ба Мумбай хотын Тата Memorial Эмнэлэгт сүүлийн үеийн радиологийн эмчилгээний арга барилыг эзэмших судлаач эмчээр мэргэжил дээшлүүлсэн.

Польш улсын Варшав хотын Madam Curie Хавдар Судлалын төвд дүрс оношлуурт Brachytherapy (хавдрын үр дүн өндөртэй цацраг туяа эмчилгээний арга) эмчилгээний чиглэлээр, Мадрид хотын Roman Y Cajol эмнэлэгт түрүү булчирхайн эсийн Brachytherapyэмчилгээний арга барилчиглэлээр тус тус сургагдсан.

Мэргэшсэн байлал:

Dr.Jain цацраг туяа эмчигээний IMRT, IGRT, SRS, SRT зэрэг бусад ижил төстэй арга барилуудыг эзэмшсэн өндөр түвшний мэргэжилтэн юм.

Тэрээр өдөр тутамдаа ICRT, HDR завсрын Brachytherapy, түрүү булчирхайн эсийн имплант зэрэг эмчилгээнүүдийг хийдэг ба 15 гаруй жилийн хугацаанд 2000 гаруй IGRT, SRS, SBRTболон дүрс оношлуурт Brachytherapies эмчилгээнүүдтэй ижил төстэй өндөр түвшний цацраг туяа эмчилгээг хийж гүйцэтгэсэн байна.

Эрдэм шинжилгээ судалгааны ажил:

Тэрээр эрдэм шинжилгээ судалгааны нийт 15 бүтээл туурвиж түүний ажлууд нь Энэтхэг улсын болон олон улсын сонин сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ