Путин зээ нарынхаа тухай ярьжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин америкийн найруулагч Оливер Стоунтай ярилцахдаа, надад зээ нар бий гэж ярьжээ. Телевизийн CNN сувгаар ингэжмэдээлсэн байна.

Ярилцлагын үеэр найруулагч гэр бүлийнх нь талаар Путинээс сонирхожээ.Жишээ нь, Стоун зээ нартаа хайртай юу гэж Оросын ерөнхийлөгчөөс асуусан байна.

Тэгэлгүй яахав гэж Путин хариулаад,тэдэнтэй тоглох хангалттай зав чөлөө гардаггүйд харамсаж байдгаа илэрхийлжээ.

Владимир Путин найруулагчСтоунд хэлэхдээ, “хаан болохыг” хүсээгүй, хариннадад байгаа тэр бүрэн эрхийг зөв ашиглахыг лхүсдэг гэж мэдэгдсэн байна.

“Та бүрэн эрх мэдэлтэй. Таныг хаан болохыг хүсдэг хэмээн ярьцгаадаг” гэж Стоуныг хэлэхэд, Путин хариуд нь: “танд байгаа тэр эрх мэдлийг зөв ашиглахад ласуудал оршиж байгаа юм” гэжээ.

Оросын ерөнхийлөгчийн тухай “Путинтэй ярилцсан нь”гэдэг кино зургаадугаар сарын 12-нд телевизийн “Showtime” сувгаар гарна.Орост энэ киног Нэгдүгээр сувгаар үзүүлэх юм. Хэвлэлд бичсэнээр, дөрвөн анги киног зургаадугаар сарын 19-нөөс 22-нд үзүүлэх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ