Иргэдийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд хуурайшилт өндөр байгаа энэ үед иргэдийг амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газар болон Нийслэлийн Онцгой байдлын газрынхан сэрэмжлүүлж байна. Учир нь өнөөдрийн байдлаар нийслэлд 6 газар түймэртэй байна. Эдгээр түймрүүдийг унтраахаар Онцгой байдлын газрынхан ажилтнууд амралтгүй ажиллаж байгаа аж. Тиймээс олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ