Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар, 14,15-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүхэн байх боловч 12-нд нутгийн төв хэсгээр, 13-14 нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн баруун хагаст халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ