БНАСАУ тив хоорондын баллистик пуужин туршиж магадгүй

БНАСАУ ойрын үед тив хоорондынбаллистик пуужин туршиж магадгүй гэж тус орны хөдөлмөрийн намынтөв хэвлэл - “Нодон синмун” сонинд бичжээ. Түрүүнд нь Пхеньяны эрх баригчдын амжилттай хийсэн стратегийн зэвсэглэлийн туршилтнь ойрын үед тус улс тив хоорондын баллистик пуужин харвана гэдгийг харуулсан юм гэж сэтгүүлчид үзэж байна.

АНУ цөмийн зэвсэг, тив хоорондын баллистик пуужинтайорны эсрэг дайндэгдээж огтзүрхлэхгүй гэж сонинд бичжээ.

БНАСАУ-ын эрх баригчид эрт, орой нэгэн цагт тив хоорондын баллистик пуужин харваж болох юм гэж АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга генерал Жозеф Данфорд түрүүнд мэдэгдсэн юм.Цөмийн цэнэгт хушуу бүхий ийм пуужин хэрэглэж магадгүйдВашингтоны засаг захиргаа сэтгэл зовинож байгааг тэр бас онцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ