Богд ууланд гарсан хоёр газрын түймрийг унтраагаад байна


Үлдсэн гурван газрын түймэр тэлсэн байх магадлалтай бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын ажлын хэсэг асч буй түймрийн голомт дээр ажиллаж буй аж. Гал түймэр аялж буй иргэд гал алдсанаас гарсан байж болзошгүй бөгөөдБогдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байна.
Иргэдэд татаж буй тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарах зэргээр гал асаан унраалгүй үлдээснээс болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулж буй аж.Тиймээс дээрх хориг тавигдсаны дараа галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ