Шинжээчид стресс тайлах 10 аргыг нэрлэв

Эмч нар стресс тайлах эмийголжээ: энэ нь зүгээр л хэдхэн зөвлөгөөг дагахад л болчихно.

Стресс орчин үеийн хүнийг бараг газар сайгүй дагаж байдаг тухай эмч нар ярьдаг.Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд стрессээс салахад хүнд туслах хамгийн чухал зөвлөгөө боловсруулахаароролдож иржээ.

Тийнхүү шинжээчид тайвширахад нь хүнд туслах топ-10 зөвлөгөө санал болгож байна.

1. Ажилдаа завсарлага хийж, таны амьдралын ихээхэн хэсгийг авдаг ажил төрлөө түр орхин, өөрөөр хэлвэл зүгээр л амрах хэрэгтэй.

2. Стресст алдаж байгаа энергийгнөхөхийн тулд тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Эрч хүчийг яаралтай сэргээх нь чухал.

3. Тайвшир, учир нь тайвшируулах үйлдэл, иллэг нь бие махбодид маш сайнаар нөлөөлдөг.

4.Санаа зовоож байгаа зүйлээ ойр дотныхоо хүнд “сэтгэлээ онгойтол” ярьж, нууцлаг зүйлээ түүнтэй хуваалц. Таны сэтгэл тайвшираад ирнэ.

5. Спортоор хичээллэх хэрэгтэй, ингэх нь стресстэй тэмцэхэд мөн тусладаг.

6. Шинэ хобби эрж хайх юмуу таны тойлж бөөцийлөх гэрийн тэжээмэл амьтантай бол.

7. Амьсгалын янз бүрийн техник хэрэглэ.

8. Стрессийг өдөөдөг нөхцөл байдалд орохоос зайлсхийхийг бод.

9. Өөртөө гомдол, бухимдал бүү хураа,найз нөхөд болон төрөл төрөгсөддөө байнга гомдоллохоо боль.

10. Аль болох байнга инээмсэглэ, эерэг санаа бодол таны амьдралыг илүү сайхан болгоно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ