Эрдэмтэд: Aмаа ангайж унтах нь шүд хорхойтоход хүргэдэг байж мэднэ

Унтаж байхдаа амаараа амьсгалах нь хүчлийн тэнцвэрт байдлыг алдагдуулж,шүдэнд таагүй нөлөөлдөг байна.

Тийнхүү амаа ангайж унтах нь шөнө унтахын өмнө хийжүүлсэн ундаа уусантай адилтийм их хор хүргэдэг болж таарж байгааг хэвлэлд дурджээ.Ам хуурайших нь хүчиллэгийн түвшинг ихэсгэж,үүнээс болоод шүд идэгддэгийг эрдэмтэд илрүүлсэн байна.

Амаа ангайж унтах нь шүдний хувьд аюултай зуршил болохыг Шинэ Зеландын эрдэмтэд олж мэджээ.Энэ нь амаа ангайн унтахадхүн амаараа амьсгалж, агаарын урсгал амны хөндийг хуурайшуулдагтай холбоотой аж.

Амны хөндийд хүчил үүсгэдэг бактерийг устгах өвөрмөц шинж чанартай шүлсний хамгаалалтын үйлчлэл үүнээс болоод буурдаг байна. Ингэснээр шөнийн цагт амны хөндийд хүчиллэгийн хэмжээ ихсэж, үүнээс болоод шүд идэгдэж, хорхойтох асуудал үүсдэгбайна. Дашрамд дурдахад, дээшээ харж унтдаг хүмүүсийншүд хамгийн их гэмтдэг аж. Энэ ньамны хөндийн арын хэсэг өмнөх хэсгийгээ бодвол илүү их хатдагтай холбоотой гэнэ.

Амьсгал бөглөрдөг болон багтраа өвчинтэй хүмүүсшөнө байнга шахуу амаа ангайж унтдаг нь ажиглагджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ