Г.Шийлэгдамба: Улсынхаа шүүхэд итгэхгүйгээр эх орондоо амьдарч болно гэж үү.

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг авлигалын хэрэгт холбогдуулахад тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч хэргээ үнэн зөвөөр шүүлгэхийг хүссэн байдаг. Г.Шийлэгдамбатай утасаар холбогдож дэлгэрэнгүй ярилцлага өгөхийг хүсэхэд тэрээр татгалзсан бөгөөд хариндоорхи цөөн асуултад хариулт авлаа.

-Сайн байна уу. Тантай холбоотой хэрэг хоёр жил сунжирсаны эцэст шүүх хурал болох гэж байна. Шүүх хуралтай холбогдуулан та өөрийн зүгээс нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ хэргийн талаар миний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Би гэм буруутай эсхэээ шүүх, хуулийн байгууллагаар тогтоолгоно гэсэн байр суурьтай байсан. Энэ байр суурь өнөөдөр хэвээр байна. Тиймээс ч албан тушаалаа хүлээлгэн өгч, хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэх хүсэлт тавьж байсан юм. Хоёр жил хууль хяналтын байгууллага шалгаад шүүх хурал болох гэж байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч янз бүрийн зүйл ихээхэн гарсан. Эмзэглэмээр, асуудлыг гажуудуулсан, улстөржүүлсэн, хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл ч байсан. Иргэн хүнийхээ хувьд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр тогтоолгож, нэр төр, иргэнийхээ эрхийг сэргээх нь миний хуулиар олгогдсон эрх юм.

- Шүүх хурал хэр шударга болно гэж та бодож байна вэ. Учир нь удаан сунжирсан энэ хэргийн шүүх хурал яагаад заавал Ерөнхиййлөгчийн сонгуулийн өмнө болох гэж байгаа нь олон нийтийн сонирхолыг ихээхэн татаад байна.

-Шүүх хурал шударга болно гэдэгт итгэхгүй гээд яах билээ. Бид ардчилсан нийгэмд, иргэнийхээ эрхийг дээдэлсэн цаг үед амьдарч байна. Монгол улсынхаа шүүхэд итгэхгүйгээр эх орондоо амьдарч болно гэж үү. Тиймээс өнөөдрийг хүртэл би Монгол Улсын шүүхэд эргэлзээгүй. Харин улс төрийн шинж чанартай дурдсан зүйл дээр чинь хариулт өгөхийг хүсэхгүй байна. Учир нь нотлох боломжгүй үнэн гэж улстөрд байдаг юм.

-Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ