Родман БНАСАУ-д дахин очих гэж байна

Америкийн сагсан бөмбөгчин Деннис Родман БНАСАУ-д дахин очих бодолтой байна. Телевизийн CNN суваг даваа гарагт ингэж мэдээлжээ.
Телевизийн сувагтБНАСАУ-ын эрх баригчдын учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр, сагсан бөмбөгчин бүр мягмар гарагт Пхеньянд очих ажээ.Родман Умард Солонгост ямар зорилгоор очи х гэж байгаагаадурдаагүй байна.
Тамирчин Бээжингийн нисэх буудалд харагдсаныг CNN бас мэдээлжээ. Тэр телевизийн сувгийн сурвалжлагчийн асуултад хариулахаас татгалзсан байна.
Деннис Родман 2006 онд сагсан бөмбөгийн спортыг орхисон юм.2013 оны гуравдугаар сард тэр Умард Солонгост очиж, тус орны удирдагч Ким Чен Уны хамт баярын зоогт оролцжээ. 2014 оны нэгдүгээр сар БНАСАУ-д сүүлчийн удаа очих үеэрээ тэр тус орны удирдагчийн төрсөн өдөрт зориулж зохион байгуулсан тэмцээнд оролцсон байна. Родман БНАСАУ-аас буцаж ирснийхээ дараа архины ээлж эмчилгээ хийлгэхээр АНУ-ын Зүүн эргийн эмнэлэгт хэвтжээ.
Америкийн хэвлэл болон хүний эрх хамгаалагчдын зүгээс шүүмжлэж байдаг ч, тэр Ким Чен Унтай холбоо харилцаатай байж, түүнийг өөрийн анднөхөр хэмээн нэрлэж, харин Умард Солонгост хийсэн айлчлалаа “сагсан бөмбөгийн дипломат бодлогын” нэг хэсэг гэж хэлдэг байна. Үүний зэрэгцээ улс төр сонирхдоггүй гэдгээ тамирчин онцлон тэмдэглэдэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ