“ЭВИЙН ХАДАГТАЙ ЭЭЖҮҮД” М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖЛЭЭ

МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр: М.Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе

-Монголын ард түмэн Миеэгомбын Энхболдод олон жил итгэл, найдвар тавьж төрийн түшээгээр сонгож ирсэн. Энхболд дарга ч олон түмний итгэл найдварыг алдаагүй. Түүнийг Монгол Улсад танихгүй, мэдэхгүй хүн гэж байхгүй. Миний хувьд “Оюунтүлхүүр сан” төрийн бус байгууллагатай. Миеэгомбын Энхболд дарга байгууллагын минь үйл ажиллагааг дэмжиж тусалж байсан. Мөн миний хань Монгол Ардын Намын гишүүн. Тиймээс ханийнхаа дэмждэг, итгэдэг намыг би дэмждэг. ӨнөөдөрМиеэгомбын Энхболдыг дэмжиж ирсэн олон сайхан ээжтэй хамт нэр дэвшигчийн уулзалтад оролцсондоо баяртай байна. Миеэгомбын Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе.
Д.Дорждулам: Эв эеийг хичээдэг хүн

-Би Миеэгомбын Энхболдыг мэдэхээр барахгүй эцэг, эхийг нь ч сайн мэднэ. Ээжтэй нь 1959 онд дээд сургууль хамт төгсч байлаа. Харин аав Миеэгомбо Монголын “толгой” эдийн засагч хүн. Харин хүү нь ажлыг багаас нь эхэлж өнөөдрийн албан тушаалд хүрсэн. Миеэгомбын Энхболд эв эеийг хичээдэг, хүнтэй сөргөлддөггүй зан чанартай. Мөрийн хөтөлбөрийг нь үзэхэд нөгөө хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөсөө хамаагүй илүү байна. “Эвтэй Монгол-Ээлтэй төр” гэдэг чинь Монголын ард түмний хүсэн хүлээж байсан зүйл. Тиймээс Миеэгомбын Энхболд төрийн тэргүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
П.Мягмаржав: Эмэгтэйчүүд, гэр бүл рүү хандсан бодлого нь анхаарал татсан

-Би нийслэлийн тамгын газарт 20-иод жил ажиллаж байна. Миеэгомбын Энхболд даргыг хотын дарга байхаас нь сайн мэднэ. Тэр хотын дарга байхдаа нийслэлийн хүүхдүүдийн төлөө “Хүүхдийн ордон”-ы асуудлыг шийдвэрлэж өгч байсан. Энэ нь тухайн үед томоохон шийдвэр байлаа. Уг шийдвэрийн үр дүнд Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар зөвхөн нийслэлд байдаг байсан бол есөн дүүрэгт бий болж, өргөжин тэлсэн. Миеэгомбын Энхболд даргын мөрийн хөтөлбөртэй танилцсан. Мөн өөрийнх нь амнаас сонслоо. Эмэгтэйчүүд, тэр дундаа нийгмийн анхдагч болсон гэр бүл рүү хандсан бодлого нь миний анхаарлыг их татлаа. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна.
.jpg)











.jpg)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ