Оливер Стоун: ОХУ, АНУ хоёр аугаа түншүүд болж чадна


Америкийн найруулагч Оливер Стоун “Лос-Анжелес таймс” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, ОХУ, АНУ-ын харилцааны хөгжлийг хэрхэн харж байгаа тухайгаа ярьжээ.
Би энэ хоёр орны харилцаа өв тэгш байгаасай хэмээнхүсч байна гэж Стоун хэлсэн байна. ОХУ, АНУ хоёр зөвшилд хүрч, аугаа их түншүүд болж чадна гэж тэр үзэж байгаа ажээ.
Оливер Стоун Владимир Путиний тухай баримтатбогино хэмжээний цуврал кино бүтээсэнбөгөөд киноны үйл явдал ярилцлагын хэлбэрээр өрнөдөг байна.
Дөрвөн цувралыг энэөдрүүдэд америкийн телевизийн “Showtime” сувгаар үзүүлж байгаа юм.
Голливудын найруулагч оросын удирдагчийн тухай киног хоёр жил шахмын хугацаанд бүтээжээ.
Кинонд НАТО-гийн сэдэв, Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратеги,оросын улс төрийн бодлогод Вашингтоны засаг захиргаа хөндлөнгөөс оролцож байдаг асуудлыг хөндсөн байна. ОХУ-д орогнох эрх авсан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден, түүнчилэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны тухай кинонд өгүүлдэг байна.
Стоуны хэлснээр, тэр “Оросын ерөнхийлөгчийн тухай өөр санааг Өрнөдийнхөнд харуулахын” тулд Путиний тухай кино хийхээр шийджээ.Америк, Оросын харилцаа муудаж байгааг зогсоох нь миний зорилго гэдгээ тэр дурдсан байна.
“Ноёр Путин бол дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг мөн,АНУ түүнийг дайсан, бүр том дайсан хэмээн зарласан учир, тэр юу хэлж чадахыг бид сонсох нь маш чухал хэмээн би бодож байна. Америкчууд бидний огт сонсож байгаагүй тэр үзэл бодлыг киногоор танилцуулна” гэж Оливер Стоун австралийн “Sydney Morning Herald” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Стоун “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа, “одоо америкийн ноёрхолыг эсэргүүцэж чадах дэлхийн цорын ганц орон бол Орос” гэдгийг дурдсанбайна. Орос улс АНУ, ерөөс Өрнөдтэй хамтран ажиллахыг яагаад эрмэлзэхгүй байна гэдгийг би ойлгож байгаа, учир нь Вашингтоны засаг захиргаа баллистик пуужингийн тухай гэрээг зөрчиж, харин НАТОурьд нь амлаж байснаа мартан, зүүнтийш тэлсээр байгаа юм гэж тэр бас дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ