Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргалаа
Сүүлийн үед хэт халалт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах мөн иргэдийн хайхрамжгүй хаясан шүдэнзээс ассан гал түймэр өнөөдрийн байдлаар их хэмжээний га талбайг хамарч, газар шороог хуйхалчихаад байна.
Богд ууланд гэхэд ой хээрийн таван түймэр гарсныг онцгой байдлын анги, гал унтраах аврах ангийнхан шуурхай ажиллаж унтраасан байгаа юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргажээ. Мөн түүнчлэн Богд уул руу явган алхалт, зугаалга хийхгүй байхыг хориглосон байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ