Автобусны зогсоолд машинаа байрлуулсан жолоочийг торгоно

Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд саад учруулан машинаа тавьсан жолооч нарыг торгоно. Тээврийн хэрэгслийн газраас зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн автобусны зогсоолуудад авто тээврийн хяналтын улсын байцаагчдыг ажиллуулж эхэлжээ. Зөрчил гаргасан иргэнийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр буюу 24.000-аар торгох шийтгэл оногдуулж байна. Зөрчил гаргасан жолооч нарын машиныг байцаагч нар зургаар баримтжуулан гэрийн хаягаар нь торгуулын хуудас илгээх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ