“ОДОО САЛХИ ЭРГЭСЭН”


Үнэхээр ч Миеэгомбын Энхболдыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд зөвхөн Өвөрхангай аймагт л гэхэд ихээхэн бүтээн байгуулалт өрнөжээ. Зах зухаас нь дурдахад Хархорин-Хужирт чиглэлийн автозам, Арвайхээр-Баянхонгорын замыг тавьсан, 640 хүүхдийн сургууль барьсан гээд олон ажлыг амжуулсан байдаг. Одоо ч УИХ-ын даргын хувиар, эрх баригч МАН-ын даргын хувиар Өвөрхангай аймаг руу хийх хөрөнгө оруулалтад онцгой анхаарал тавьдаг аж. Тухайлбал, 2017 оны төсвийн тодотголыг батлахад Өвөрхангай аймагт мах боловсруулах үйлдвэр барихад 3 тэрбум төгрөг суулгаад байгааг С.Чинзориг гишүүн хэлж байв. Түүнчлэн Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан гэдгийг ч хэллээ. Өврийн сайхан хангай нутгийн иргэд энэ удаад УИХ, орон нутгийн сонгуулиар өгч байсан саналаа баталгаажуулж, сонголтоо хэдийнэ хийчихсэн гэдгээ нэр дэвшигчид хэлж байлаа. “Монголчууд бид хоёр удаа АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийг сонгосон. Одоо салхи эргэсээн” гэж байсныг эцэст нь тодотгоё.
Ахмад багш Д.Отгонбаяр: “Хүмүүжлийн өргөө” байгуулна гэсэн заалт их таалагдсан

-Би энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг сонгоно гэж шийдсэн. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй нь бүрэн танилцсан. Бусад хүмүүсийнхтэй нь ч харьцуулж харсан. Монгол гэр бол монгол айл өрхийн амьдарч ирсэн үндэсний сууц. Монгол гэрт нэг нам, эвсэл орж байж л өнгөтэй өөдтэй байх болов уу. Ерөнхийлөгч гэдэг айлаар яривал өрхийн тэргүүн. Өрхийн тэргүүн ямар байхаас тэр айлын амьдрал ахуй хамаардаг. Тэр ч утгаараа гурван нэр дэвшигчээс Миэегомбын Энхболдыг эхчүүд, ээжүүд бид дэмжиж байгаа. Дэмжих болсон бас нэг шалтгаан нь хүүхдийн хүмүүжил, монгол хүн болж төлөвшүүлэх чиглэлээр “Хүмүүжлийн өргөө” байгуулна гэсэн заалт мөрийн хөтөлбөрт нь туссан байна лээ. Энэ бүхэн надад их таалагдсан.
Шатарчин Г.Мөнхгал: Итгэд учраас түүнд саналаа өгнө

-Үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд бидэнд хожлын нүүдэл хэрэгтэй байна. Ийм нүүдэл хийхэд иргэд бидний сонголт их чухал нөлөөтэй. Бид олон улстай ойлголцож чадах, улс орноо удирдаж явах тийм хүнийг л Ерөнхийлөгчөөр сонгох ёстой. Миний хувьд Миеэгомбын Энхболд ахыг энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэдэг. Итгэдэг учраас түүнд саналаа өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ