Трамп Куба улсын талаархи Обамагийн бодлогоос татгалзав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Майами хотод үг хэлэхдээ, Куба улстай харилцаагаа хэвийн болгох БаракОбамагийн бодлогыг цуцлаж байгаагаа мэдэгджээ.

“Кубатай өмнөх засаг захиргааны байгуулсан өрөөсгөл хэлцлийг би бүрэн цуцлаж байна.Энэ аймшигт хэлцэл бүс нутагт хүчирхийлэл, тогтворгүй байдлын муу үр тарьж байгаа бөгөөд тэд (Обамагийн засаг захиргаа) хариуд нь юу ч олж аваагүй юм” гэж тэр хэлжээ.

Цагаан ордны тэргүүн энэ бодлогыг “тэр чигээрээ алдаатай” бодлогогэж тодорхойлсон байна. АНУ шинэ тохиролцооныдагуухэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна. Тус аралд америкийн элчин сайдын яамхэвээр үлдэнэ гэж Трамп хэлжээ.

Куба улсын талаар авсан хориг арга хэмжээгцуцлахыг уриалсан НҮБ-ын уриалгыг АНУ эсэргүүцэж байгааг тэр мэдэгдээд,улс төрийн хоригдлуудыг суллаж, улс төрийн намуудыг ил болгож,олон улсын ажиглалттайгаар чөлөөт сонгууль явуулах хүртэл Вашингтоны засаг захиргаа Кубын эсрэг хоригийг цуцлахгүй гэж тэр батлан илэрхийлсэн байна.

“Бид бурхны ивээлээр Кубыг удахгүй эрх чөлөөтэй болгоно” гэж Трамп мэдэгджээ. “Бид Кубын бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг, кубын ард түмнээс нүүр буруулахгүй” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Засаг захиргаа хөрш орны дэглэм болон зэвсэгт хүчинд дэмжлэг болгохгүй байх үүднээсКубад өөрийн иргэдийн аялахыг хязгаарлахаар шийдвэрлэснийг Цагаан ордон мэдээлжээ.

Америкийн Майами хотод Кубын олон тооны цагаачид аж төрдөг бөгөөд тэдтус орны одоогийн эрх баригчдаддайсагнан ханддаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ