Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замын хойд эгнээг хаалаа

Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр шөнийн 23.00 цагаас эхлэн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ