Завханчууд Монгол хөрсөнд буусан “ Монгол гэр- Монгол төр” хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгоно гэв

Завханчууд,төр түших хүний зам нь цагаан, сэтгэл нь ариун байх ёстой. Улсын тэргүүнноён нуруутай, эрдэм мэдлэгтэй хүн байх ёстой гэсэн шалгуур тавьжээ. Энэ шалгуурыг хангасан, төрийн тэргүүнд тохирох хүн нь Миеэгомбын Энхболд яах аргагүй мөн гэдгийг уулзалтад оролцсон иргэд тодорхойлж байлаа. Мөн нэр дэвшигчийн “Монгол гэр- Монгол төр” мөрийн хөтөлбөртэй танилцсан тэд монгол хөрсөнд буусан энэ л хөтөлбөрөө төрийн тэргүүн болоод бодит ажил болгоорой гэж захиж байв.

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч ч Завхан аймгийн Яруу сумын унаган хүүН.Багабанди нутгийн зон олондоо хандаж үг хэллээ. Тэрбээр, Миеэгомбын Энхболд төрд бэлтгэгдсэн жинхэнэ боловсон хүчин. Миеэгомбын Энхболд хүнийг дээр доор гэж ялгадаггүй түмэн олноосоо суралцаж ирсэн хүн. Амьдралаас суралцсан боловсролыг нэгэн ухаантан “Хүн төрлөхтний боловсрол” гэж нэрлэсэн байдаг. М.Энхболдамьдрал дунд байж , хүмүүсийн дунд байжолон түмнээсээ байнга суралцаж ирсэн хүн төрлөхтнийболовсролыг чамбай эзэмшсэн төрийн зүтгэлтэн. Төрийн тэргүүнээр ажиллахад боловсрол мэдлэгээс гадна ажлын дадлага туршлага ус, агаар мэт хэрэгтэй. Өндөр уулын оргилд гарахын тулд бэлээс нь өгсдөг. Мянга мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Үүнтэй адил Миеэгомбын Энхболд ажлын гараагаа төрийн албаны анхан шатнаас эхэлж, шат дамжлагаар нь өгсөж, олон шатыг амжилттай мацаж, оргилд нь дөхөж яваа төрийн зүтгэлтэнгэсэн юм. Мөн Миеэгомбын Энхболдыг миний нутгийнхан төрийн тэргүүнээр итгэл хүлээлгэн сонговол түүний харах нүдэнд нь хараа болж, сонсох чихэнд нь сонсгол болж, мэдрэх мэдрэмжид нь мэдрэмж болж, бодох ухаанд нь ухаан болж туслан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна гээд нутгийн зон олондоо Миеэгомбын Энхболдод итгэл өгч Ерөнхийлөгчөөр сонгоорой гэж уриаллаа.
.jpg)
Миеэгомбын Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Эрүүл монгол хүн хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлсний доторхөдөөгийн ард түмнийг эрүүлжүүлэхэд онцгойлон анхаарсан нь үр дүнд хүрч олон аймгууд шинэ эмнэлэг, түргэний машин, эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсанаас завханчууд ч энэ боломжийг хүртэж байлаа. Мөн Монгол Улсын хэмжээнд бараг ганцаараа төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй үлдээд байсанЗавхан нутгийг эрчим хүчээр хангах бүтээн байгуулалтыг хийсэн юм. Түүний санаачилсан 40000 айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Завханы олон айл өрх шинэ сууцтай болж,тийш чиглэсэн автозам ч шинэчлэгдэн сайжирсан . Завхан нутгаас төрсөн УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нутгийн зон олондоо төлөв төвшин, төрийн ноён нуруутай хүнийг төрийн тэргүүнээрээ сонгохыг уриалж, өнгөрсөн хавар Миеэгомбын Энхболд дарга Завхан аймагт ажиллахдаа Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх хатуу хучилттай автозамыг барихыг Засгийн газарт үүрэг болгосноор өнөөдөр ажил хэрэг болж байгааг дуулгасан юм.
Ийнхүү ард түмэндээ хэлэх үгтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг алдар цуутнуудын өлгий нутаг Завхан аймгийн иргэд, сонгогчид тулхтай, түшигтэй төрийн тэргүүнтэй болохоор сэтгэл шулуудан, дэмжиж буйгаа илэрхийллээ.Сонголтообаталгаажуулна гэж шийдсэн
.png)
-Монголын ард түмэн түүхэн сонголтоо хийх цаг хугацаа ирээд байна. Тиймээс ард түмэн сонголтоо зөв хийнэ гэдэгт итгэж байна. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг ноён нуруутай, эрдэм, боловсролтой хүн болохоор дэмжиж байна. Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл өгч өнгөрсөн сонгуулиар УИХ-д65 суудал өгсөн. Энэ сонголтоо бататгаж Миеэгомбын Энхболдод саналаа өгөөрэй гэж нутгийн ард түмэндээ уриалмаар байна.
Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн хүн М.Энхболд л байна
.png)
-Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг Монгол Улсын хувьд чухал алхам. Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа нь эвдрэлцэл талцал.Тиймээс Монголын ард түмэн сонголтоо зөв хийж, эв эеийг эрхэмлэж төрийн тэргүүнээрээ эв нэгдлийг эрхэмлэгч хүнийг сонгох ёстой. Энэ утгаараа “Эвтэй Монгол, ээлтэй төр” уриа дэвшүүлсэн, гаднын улс оронд нэр хүндтэй, тулхтай хүнийг төрийн тэргүүнээр сонгоосой гэж хүсч байна. Миний хувьд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн дээрх шаардлагыг хангасан хүн. Тиймээс энэ хүнийг дэмжиж,саналаа өгнө.
Ажлын дадлага туршлагыг нь ч, хүний жудгийг нь ч харсан М.Энхболдоос өөр сонгох хүн алга
.png)
-Би Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. УИХ, Засгийн газартМонгол Ардын намын гишүүдын олонх нь гарсан учир энэ намаас Ерөнхийлөгч сонговол төр засаг нэг зүгт, нэг бодлогоор хөгжих боломжтой гэж харж байна. Мөн энэ гурван нэр дэвшигчээс Миеэгомбын Энхболд хувь хүнийхээ хувьд ажлын дадлага туршлагатай, ноён нуруутай, жудагтайхүн.Тиймээс М.Энхболдыгоо л дэмжинэ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ