Шинжээчид машины хамгийн сонирхол татдаг өнгүүдийг нэрлэжээ

Дэлхийд хамгийн их сонирхол татдагмашины өнгүүд тодорхой болсон байна. Судалгааны “BASF” компанийн шинжээчид жагсаалт гаргасныг хэвлэлд мэдээлжээ.
Шинжээчдийн дурдсанаар, хүмүүс улаан, тод шар юмуу улбар шар зэрэг бүлээн өнгийн машиныг илүүтэйавдаг байна. Одоо машин нь зүгээр хөл дүүжлэххэрэгсэл төдийгүй, амьдралд зайлшгүй шаардлагатай бүхэл бүтэн цогц юм гэж тэд тодруулан тайлбарлажээ.
Европ, Ойрхи Дорнод болон Африкт алтаг өнгийн, АНУ-д хар хөх өнгийн машинууд хамгийн эрэлттэй байдаг нь “BASF” компанийн прогнозоос харагдаж байна. Харин Ази-Номхон далайн бүс нутгийн оршин суугчид улаан болон цав цагаан өнгөтэй машиныг илүүтэй сонгодог ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ