Ерөнхийлөгч нарын тухай сонирхолтой баримтууд

Улс орныг удирдах гэдэг тийм мэргэжил байдаг.
1. Ерөнхийлөгч болж болох хүний түрийвчний зузаан сонгуулийн дүнд огт нөлөөлдөггүй гэж заримдаа бодож болно. Жишээ нь америкийн Эндрю Жонсон хамгийн ядуу давхаргын хүн байсан бөгөөд тэрээр сургуульд явж байгаагүй, 17 насандаа л бичиг үсэгт тайлагджээ! Харин АНУ-ыг үндэслэгч эцэг гэгддэг Жорж Вашингтоны хөрөнгө одоогийн ханшаар бол бараг нэг тэрбум ногооноор үнэлэгддэгбайна.
2. 0-ээртөгссөн онд сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч бүр бүрэн эрхийн хугацаагаагаа дуусахаас өмнө нас барсан юмуу амь үрэгдэж байжээ. Ийм явдал яг долоон удаа болсон байна.Ингэхдээ найм дахь нь тохиолдож болох байсан юм.Рональд Рейган 80 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд харин нэг жилийн дараа түүний амь насанд халджээ. Гэвч энэ удаа тэр амьд гарсан юм.
3. Дашрамд Рейганы тухай дахин дурдая! Тангараг өргөх үедээ тэр 70 нас хүрээд байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн настай ерөнхийлөгчид тооцогддог юм. Тэгвэл Францын сүүлчийн ерөнхийлөгч Эммануэль Макрон хамгийн залуу нь. Тэр 39 настайдаа ерөнхийлөгчийн албан тушаалд орсон юм.
4. Америкийн сонгуульд Франклин Рузвельтыг дөрвөн удаа ялалт байгуулсны дараа Үндсэн хуульд засвар оруулж, үүний дагуу АНУ-ын ерөнхийлөгч хоёроос илүү хугацаагаар сонгогдож болохгүй болсон байна.
5. Исландын хоёр дахь ерөнхийлөгчид инээдэмтэй гэмээр явдал тохиолджээ. Аусгейр Аусгейрссон тус орнытөрийн тэргүүний албан тушаалыг дөрвөн удаа хашсан юм. Ингэхдээ тэр гурван удаа шууд сонгогдсон бөгөөд юу гэвэл өөр нэр дэвшигч байгаагүй байна!
6. Ерөнхийлөгчөөр сонгогдсон зарим хүн энэ ажлын амт шимтийг амсаж амжаагүй байна. Бразилын Танкреду Невис тангараг өргөхөөс нэгөдрийн өмнө нас баржээ.70 нас хүрч байсан америкийн Уильям Гаррисон элдэв өвчинд шаналж байсан байна. Харин тангараг өргөх үедээ хандиад хүрчээ. Тийнхүү амьд явж, улс орныг удирдахад түүнд яг нэг сарын хугацаа үлдээд байжээ.
7. Латин Америк болон Швейцарт эмэгтэй ерөнхийлөгч олон байдаг. Үүнээс хамгийн анхных нь Аргентины ерөнхийлөгч Хуан Доминго Пероны гэргий Исабель Мартинес де Перон. Тэр Исабелийг шөнийн клубт тайчигчаар ажиллаж байсан Панамд түүнтэй танилцжээ.Сүүлд Исабель Аргентины ерөнхийлөгч болсон юм.
8. Симон Боливар Латин Америкийн гурван улс – Перу, Колумби, Боливийн ерөнхийлөгчөөр зургаан жил нэгэн зэрэг ажиллаж байжээ.
9. Туркт Мустаф Кемаль Ататюркийн зургийг гутаан доромжлох, түүний үйл ажиллагааг шүүмжлэхийг онцгой төрлийн гэмт хэрэгт тооцдог хууль батлажээ. Хэн нэгэн хүн Ататюрк гэсэн овогтой байхыг ч албан ёсоор хориглосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ