Хар талх тустай гэдэг нь худал болж таарав

Хар талх цагааныгаа бодвол хавьгүй илүү ашигтай гэж үздэг билээ. Гэвч энэ нь тийм биш гэдгийг израилийн эрдэмтэд нотлосон байна.

Туршилтад сайн дураараа оролцсон хүмүүсийн нэг хэсэг нь дан ганц цагаан, нөгөө хэсэг нь хар талх иджээ.Хоёр долоо хоногийн дараа хоёр хэсэг байраа сольсон байна.Эрдэмтэд цусан дахь глюкоз болон бичил элементүүдийн хуримтлалын түвшин, жин, даралт зэрэгтуршилтад оролцогчдын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг ажиглажээ.

Тийнхүү эцэст нь хар, цагаан талхны аль аль нь бодисын солилцоонд нөлөөлөөгүй нь тодорхой болсон байна. Энэ хоёр төрлийн талхны аль нэгийг идэхээс татгалзсан нь гэдэсний бичил орчинд ч нөлөөлөөгүй аж.

Гэсэн чхар, цагаан талханд хувь хүний бие махбодийн үзүүлдэгхариу үйлдэл ялгаатай нь ажиглагджээ.Туршилтад сайн дураар оролцсон нэг хэсэг хүний хувьд хар талх, бусад хүний хувьд цагаан талх илүү ашигтай байлаа гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ