Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт үргэлжилж байна

Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтхэвийн үргэлжилж байна. 2017 оны зургадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497,432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөг НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ