Парист цагдаагийн машин мөргөсөн этгээд нас баржээ

Парис хотод цагдаагийн машиныг мөргөсөн жижиг тэрэгний жолооч эрэгтэй нас баржээ. Телевизийн BFMTV сувгаар ингэж мэдээлсэн байна.

Учрыг мэдэх хүний хэлснээр, тэр этгээд 31 настай бөгөөд түүнийг хэн гэдгийг одоогоор хэлэхгүй байна. Түрүүнд нь тэр аюултай этгээд байж болох хүний хувиар тусгай албадын хараан өртөж байжээ.

Францын Дотоод хэргийн сайд Жерар Коломб болсон явдлыг террорын халдлага гэж тодорхойлсон байна. “Францын хэв журам сахиулах хүчин дахин халдлагад өртлөө. Аюул туйлын ноцтой байна” гэж тэр мэдэгджээ.

Жижиг тэрэг жолоодсон этгээд зургаадугаар сарын 19-нд францын нийслэлийн төвд Елисейн талбайд цагдаа нарын суусан жижиг автобусыг мөргөжээ. Мөргөсний дараа тэр этгээдийн машин шатсан байна.

Урьдчилсан мэдээгээр, машин барьж явсан этгээдээс автомат буу гарчээ.Шатсан машинаас бас шатдаг хий бүхий сав, сум хэрэгсэл олдсон байна. Саперууд жижиг тэргэнд байсан тэсрэх бодисыг аюулгүй болгожээ.

Хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас хэн ч хэлмэгдээгүй байна. Уг хэргийг мөрдөн шалгахыг Парис хотын террорын эсрэг прокурорын байгууллагад даалгажээ.

Зургаадугаар сарын 6-нд алх, хутга барьсан нэг марокко үндэстэн Парисын дарь эхийн сүмийн үүдэнд эргүүлийн цагдаад халдсан юм. Өөр нэг цагдаа түүнийг буудаж, шархдуулсан байна. Эрх баригчид болсон явдлыг террорын ажиллагаа гэж тодорхойлжээ.

Лондон хотын цагдаагийн байгууллага Финсбери дүүрэг дэх лалын шашны сүмийн ойролцоо террорын ажиллагаа үйлдсэн хүний нэр усыг зарласан байна.Энэ нь 47 настай Даррен Осборн байсныг телевизийн SkyNews суваг дурджээ. Уг халдлага даваа гарагт шилжих шөнө болжээ.Шөнийн мөргөлөөс буцаж явсан хэсэг лал шашинтныг жижиг автобус дайрсанбайна. Тийнхүү нэг хүн амь үрэгдэж, арваад хүн эмнэлэгт хүргэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ