Автозамчид, тээвэрчид ялалтын төлөө хамтдаа байхаа илэрхийллээ

“ЭВТЭЙ МОНГОЛ-ЭЭЛТЭЙ ТӨР” уриатайгаарМонгол Ардын НамаасЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛДтаны“МОНГОЛ ГЭР- МОНГОЛ ТӨР”мөрийн хөтөлбөр халуунд халж, хүйтэнд хөрчхөдөө гадаа голдууажиллаж байдаг бидний сэтгэлд нийцлээ. Тиймээсманай Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци, Хот хоороондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүд, дэмжигчид , замчид, тээвэрчид таныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна гэсэн утга бүхий хоёр захиадал Миеэгомбын ЭНХБОЛДЫН нэр дээр ирлээ. Автозамчид, баялаг бүтээх,бүтээн байгуулалтадМиеэгомбын ЭНХБОЛДтаньтай гар нийлүүлэн хамтран оролцох нь бидний хүсэл бөгөөд эх орныхоо их бүтээн байгуулалтын төлөөхамтдаа ялалтанд хүрье хэмээн тэмдэглэжээ.
Харин тээвэрчид, Миеэгомбын ЭНХБОЛД бол тээвэрчин бидний дотны хүн. Тэр хүүхэд байхаасаа аавынхаа жолоочийг дагаж бааз дээр нь очоодмашин засч байгаа хүнд түлхүүр багажийг нь ойртуулж өгөхөөс эхлээдмашин тэрэгтэй ноцолдож өссөн хүн. Тиймээс бидний зовлон жаргалыг бүрэн хуваалцаж чадна. Миеэгомбын ЭНХБОЛДЫН амьдралд бодитой, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийгХот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд, жолооч тээвэрчид, инженер, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнбид дэмжиж байна.Миеэгомбын ЭНХБОЛДтаныг зорьсон хэргээ бүтээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч болоход тань бидхамтдаабайж,дэмжих болнохэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ