Умард Солонгосоос суллагдсан америк оюутан нас баржээ

Суртал ухуулгынзурагт хуудас хулгайлах гэсэн хэргээр БНАСАУ-д 15 жилхоригдох ял сонсож, 2017 оны зургаадугаар сард суллагдан, эх орондообуцаж ирсэн аюутан Отто Фредерик Вомбиер нас баржээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Талийгаачийн гэр бүлийнхний хэлснээр,Вомбиер Цинциннати хотын эмнэлэгт нас баржээ. “Харамсалтай нь, умард солонгосчууд манай хүүтэй аймшигтай хэрцгий харьцаж байснаас болоод тэр нас барлаа” гэж мэдээнд дурдсан байна.

Шоронгийн хуягууд Вомбиерыг зодож байсан байна гэж төрөл төрөгсөд нь хэлжээ.Оюутны тархи маш их гэмтэж, тэр хүний хэлсэн үгийг ойлгодоггүй, бие даан ямар ч хөдөлгөөн хийж чаддаггүй байсныг эмч нар тогтоосон байна.

Хоригдож байхад нь түүнд ямар эмчилгээ хийж байсаннь тодорхойгүй байна. Хоолны хордлого авсан шинж тэмдэг илэрсний дараа тэр нойрны эм ууснаар бие нь муудсан хэмээн Умард Солонгосын тал мэдэгджээ. Гэр бүлийнхэн нь үүнд итгэхгүй байгаа аж.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Вомбиерт 15 жил хорих ял оноожээ.Тэр хэсэг жуулчныбүрэлдэхүүнд багтан 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Бээжингээс Пхеньянд иржээ.Нэгдүгээр сарын 1-ний шөнө тэр гадаадын жуулчдын буудаг Пхеньяны “Янгакто” зочидбуудлын албаны өрөөнд орж, тэнд өлгөөтэй байсан улс төрийн зурагт хуудсыг хуулж авсныг тогтоосон байна.“Солонгосын ард түмний эв нэгдлийг бусниулах” гэсэн хэм ээн түүнийг буруутгажээ.

Зургаадугаар сарын дундуур “энэрэнгүй санаа бодлын үүднээс” Вомбиерыг суллажээ. Тэгэхэд тэр ухаангүй байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ