Сэрэмжлүүлэг: 16 настай хүү мансуурч амиа алджээ


Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10-11-нд шилжих шөнө 16 настай О гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олджээ.

Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсгийнхэн уг хэргийг шалгахад Түнхэл тосгоны 14-16 насны "З”, "Х”, "Э”, "О” нар нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авчээ.

Улмаар талийгаач "О” нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ