Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар халж, 32 хэмд хүрэх төлөвтэй байна

Энэ сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотод:

-Мягмар гаригт бага зэргийн бороотой, өдөртөө 20 хэм, шөнөдөө 11 хэм дулаан байна

-Лхагва гаригт бага зэргийн бороотой, өдөртөө 24 хэм, шөнөдөө 9 хэм дулаан байна

-Пүрэв гаригт үүлшинэ, өдөртөө 26 хэм, шөнөдөө 10 хэм дулаан байна

-Баасан гаригт багавтар үүлтэй, өдөртөө 27 хэм, шөнөдөө 12 хэм дулаан байна

-Бямба гаригт багавтар үүлтэй, өдөртөө 30 хэм, шөнөдөө 14 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ